Утга санаа
Товч танилцуулга:
11 настай Сүхбат хүү Монголын өргөн уудам тал нутагт гэр бүлийнхэнтэйгээ мал маллан амьдардаг. Сүхбат суурин газарт сургуульд явах, эсвэл хээр тоглох зэргээр малын бэлчээрт аав ээждээ туслах ажлаас хөндийрөх үе байдаг. Хахир хатуу өвөл тэдний мал хуйг сүйтгэж амьдрах хэцүү болно. Сүхбатын аав амьдрахын тулд өөр зам хайхаас өөр аргагүйд хүрнэ. Хэрэв бүсийн хурдан морины уралдаанд айрагдвал тэдний амьдралд мөнгө, баялаг, нэр хүнд авчирна. Тиймээс аав нь Сүхбатыг эмнэг морь сургах, хурдны морь унахад сургаж эхэлснээр хүүгийн гарт ар гэрийнхээ амьдралын ирээдүйг даатгана. Энэ шинэ үүрэг хариуцлагыг үүрснээр Сүхбат зөрчиж болшгүй уламжлал, байгалийн эрхшээлийг дагаж амьдрах хэрэгтэй болно. Монголын тал нутгийн сүр хүчтэй тулсан хэн бүхэн хүчин мөхөсдөнө.
Төрөл: | Драм |
Найруулагч: | Марта Минорович |
Улс: | Польш, Герман, Монгол |
Үргэлжлэх хугацаа | 85 минут |
Тэнгисийн нээлт: | 2016 оны 10-р сарын 11 19:00 цагт |