UBIFF | Дараагийн Сохи

66
   

Утга санаа

Сохи бол мэргэжлийн сургуулийн ахлах ангийн сурагч. Тэрээр томоохон интернет үйлчилгээ үзүүлэгч компанийн дуудлагын төвд дадлагажих болсондоо догдлох авч, мөнөөх нэр төртэй оффисын ажил нь хар дарсан зүүд болж хувирна. Ажил нь Сохи шиг шазруун охин ч сүрдмээр бэрхийн дээр, жинхэнэ ажилтны цалингийн өчүүхэн хувийг л авдаг аж. Тэрээр аажмаар уурлаж бухимдах, урам хугарах зэрэгцэж, дарамтанд орох агаад энэ бүхэн эцэстээ охиныг үхэлд хүргэнэ. Уг хэргийг мөрдөгч Ө Южин хариуцна. Тэрээр үхлийн уг шалтгааныг тодруулахын тулд Сохигийн мөрөөр орж, эргэн тойрных нь хүмүүсийг мөрдөнө. Хэргийг шалгах явцад энэ явдлын ард төсөөлснөөс нь ч илүү бухимдмаар, сэтгэл эмзэглэм зүйлс буйг олж мэднэ.

Улс: Өмнөд Солонгос
Найруулагч:

Чон Жу-ри

Үргэлжлэх хугацаа134
Насны ангилал:13+
Гарах огноо:2022.10.18 20:00

Манай дэлгэцнээ