“Mr. Peabody & Sherman” 2014
“Mr. Peabody & Sherman” хэмээх хүүхэлдэйн киног 1960 оны Peabody -гийн итгэмээргүй түүх хэмээх цуврал хүүхэлдэйн киноноос сэдэвлэн бүтээсэн юм. Кинон дээр “Dream Works Animation болон 20th Century Fox” нар хамтран ажиллажээ. Кинонд дэлхийн хамгийн ухаантай Mr. Peabody нохой болон түүний үрчилж авсан Sherman хүүгийн талаарх сонирхолтой түүхийг өгүүлнэ. Нэг өдөр Sherman хүү цаг хугацаагаар аялах WABAC machine-ны тохируулгыг алдагдуулснаар дэлхийн бүхий л зүйлс утгаа алдаж эхэлнэ. Цаг хугацааны машиныг засах хүртэл тэр бүх будлиант үйл явдал үргэлжлэх болно.
Төрөл: Animation
Зохиолч: Jay Ward
Найруулагч: Rob Minkoff
Гол дүрүүдэд: Ty Burrell Max Charles Stephen Colbert
Үргэлжлэх хугацаа: 92 мин
Насны ангилал: Бүх насныханд
Тэнгисийн дэлгэцнээ: 2014.03-р сард