Men Of Plastic

115
   

Утга санаа

Эрчүүд гоо сайхны мэс заслын бизнест...
Сөүл хотын хамгийн тансаг зэрэглэлийн Ганнам дүүргийн Апгужионд бизнес хийх шинэ боломжуудаар дүүрэн байдаг. Үгээр илбэдэгч хочтой Тэгүг (Ма Дун-сог) Апгужионд төрж өссөн, дүүргийнхэн нь түүнийг андахгүй сайн таньдаг бөгөөд ярианы ур чадвартай, сэргэлэн нэгэн.
Тухайн үеийн хамгийн чадварлаг гоо сайхны мэс засалч Живү (Жонг Кёонг-Ху) эмчлэх эрхээ алдсан ч алдар цуу, нэр хүнд нь хэвээрээ байлаа. Тэгүг гоо сайхны мэс заслын бизнесийг эхлүүлэх санаа боловсруулан, Живү-г хамтрагчаа болгохын тулд өөрийн ур чадвараа гаргаж, арга заль хэрэглэнэ.
Тэгүг, Живү хамтдаа Ганнам дүүргийн цоо шинэ эрин үеийг нээх болно.

Төрөл:Инээдмийн
Найруулагч:Lim Jin-Soon
Зохиолч:
Shin Youn-Shick, Lim Jin-Soon
Дүрүүдэд:

Ma Dong-Seok, Jung Kyoung-Ho

Үргэлжлэх хугацаа:115
Насны ангилал:6+
Тэнгисийн нээлт:2022.12.02

Манай дэлгэцнээ