MACONDO

   

Утга санаа

11 насандаа Рамасан олон хариуцлага хүлээнэ. Чечень үндэстэн ууган хүүг гэрийн эзэн гэж үздэг бөгөөд түүний энэ амьдрал Вена хотын дүрвэгсдийн дүүрэгт үргэлжилнэ. Тэр герман хэлээр өөрийнхөө унаган хэлээс илүү ярьдаг бөгөөд ээждээ үе үе орчуулж тус болно. Түүний ээж Аминат нөхрийнхөө тухай гашуудахын сацуу, өдөр хоногийг залгуулж өрх толгойлсон эхийн үүрэгт ажилдаа завгүй. Түүний аавын дайны анд Иса тэднийд ойр нүүж ирснээр аавыгаа сонирхох хүүгийн сонирхол нэмэгдэнэ. Хэдийгээр хүү Исатай ойртохыг хичээвч түүний өнгөрсөн нууцад нэвтрэх боломж тун бага. Гэвч эцэст нь Иса хүүд амьдралынхаа хамгийн хэцүү айдсыг давахад туслана.

Tөрөл:Драма
Найруулагч:Судабэ Мортезай
Зохиолч:Судабэ Мортезай
Дүрүүдэд:Рамасан

Минкайлов, Аслан Элбиев, Хеда Газиева

Насны ангилал:
Улс:Австри
Тэнгисийн нээлт:2014 оны 10-р сарын 11

Манай дэлгэцнээ