Утга санаа
LIVE from UB баримтат кино нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг орчин үеийн авьяаслаг хөгжимчдөөр нь дамжуулж үзүүлнэ. 1970-аад оноос эхлэн рок хөгжим нь эрх чөлөөний билэг тэмдэг, гадаад ертөнцийг сонирхох шалтгаан болж байсан бол өдгөө үндэсний соёл, төрхөө илтгэх зэмсэг болжээ. Монголын шинэ үеийн залуу хамтлагуудын нэг болох Моханик хамтлагийн өнөө цагийн үндэсний соёлын илэрхийлэл болсон шинэ хөгжим бүтээх явцыг үзүүлдэг.
Төрөл: | Баримтат кино |
Найруулагч: | Лорен Нэпп /Lauren Knapp/ |
Зохиолч: | Лорен Нэпп /Lauren Knapp/ |
Дүрүүдэд: | Моханик хамтлаг, Ц.Нацагдорж, Алтан ураг хамтлаг, Ц.Оюунгэрэл, болон бусад уран бүтээлчид |
Насны ангилал: | Бүх нас |
Продакшн: | Бие даасан /Independent/ |
Тэнгисийн нээлт: | 2016 оны 8-р сарын 06 |