Утга санаа
Энэ жилийн 100 наст эрдэнэ үзвэртээ дэлхийн кино урлагийн түүхэн дэх хамгийн алдартай дүр зураг болон мөнхөрсөн цагнаас зүүгдээстэй Харольд Ллойд гарах “Болгоомжгүй” киног сонгож авлаа.
Чарли Чаплин, Бастер Китоноос гадна дуугүй инээдмийн киноны гуравдагч сод жүжигчин нь маргаангүй Харольд Ллойд байсан юм. Мөн хамгийн зоригтой нь. Тэрээр уг кинонд аюултай нөхцөл байдалд харьцангуй өндөр зүйл дээр өөрөө авирсан байна. 1919 онд эрхий болон долоовор хуруугаа өөр нэгэн киноны зураг авалтын үеэр санамсаргүй алдсан ч гэлээ Харольд Ллойд энэ удаад чамгүй чадварлаг авирсан байдаг. "Юун түрүүнд аюулгүй байдлаа" хэмээх хэлцийн эсрэгээр нэрлэгдсэн энэ кино дан ганц Ллойдын жүжиглэлтээр бус, шилдэг хошин зохиолын ачаар бүх цаг үеийн шилдэг инээдмийн киноны нэгт тооцогдсоор иржээ.
Улс: | АНУ |
Уран бүтээлчид: | Фред С. Ньюмайер, Сэм Тейлор |
Үргэлжлэх хугацаа: | 74 |
Он: | 1923 |
Тэнгисийн дэлгэцнээ: | 2023.06.10 12:00 |