GGIFF - Blue Velvet

   

Утга санаа

Жеффри Бюмон хэмээх залуу Люмбертон гэх нам гүм хотод өвчтэй эцгээ эргэхээр ирэх боловч зүлгэн дээрээсээ хүний тастсан чих олж, цааш Дороти Валлэнстай харилцаа тогтоон, улмаар хотын гэмт хэргийн бүлгэмийхэнтэй нүүр тулна. 

Дэвид Линч уг кинон дээрээ жижиг хотын гэмт хэргийн ертөнц, тэдгээрийн талаарх метафор (зүйрлэл) зэргийг гайхалтай солбин харуулсан юм. Деннис Хоппер уг киноны сэтгэцийн өвчтэй алуурчны дүрд тоглосноороо бууралтад ороод байсан карьерээ эргүүлэн сэргээж чадсан гэдэг. 

Хүчин, аллага, нууцаар тагнах, тамлал зэрэг энэ кинон дээр гаргах боловч зураг авалт, гэрэл сүүдэр, өнгө дүрсний хувьд маш үзэсгэлэнтэй тул энэ бүх зүйл танд гайхалтай хэрнээ хачин жигтэй харагдах болно. 

Мэдээж Линч хэмээх нэр нь үл ойлгогдом, хачин сонин гэсэн үгүүдтэй бараг нэгэн ижил утгатай сонсогдох болсон билээ. Энэ кино нь Линчийн өмнөх “Манхан” киног бодвол ямар нэгэн бүтээлч үйлийн тал дээр нь хязгаарлалт өгөөгүй тул Линч чөлөөтэйгөөр сэтгэж, чөлөөтэйгөөр уран бүтээлээ туурвисан нь энэхүү агуу бүтээл мэндлэхэд хүргэсэн юм.

Найруулагч:David Lynch
Улс:
АНУ
Үргэлжлэх хугацаа:120'
Насны ангилал:16+
Гарах огноо:2023.06.08 15:30

Манай дэлгэцнээ