GGIFF | 100 наст эрдэнэ: Умардын Нанук

85
   

Утга санаа

Алтан Өргөө кино наадам "100 наст эрдэнэ" үзвэрийн хэсэгтээ энэ жил Канадын Инуитуудын талаар өгүүлэх баримтат драм "Умардын Нанүк" (1922) киног сонголоо.

Хамгийн анхны бүрэн хэмжээний баримтат кино гэгддэг Флаэртигийн хамгийн алдартай энэхүү кино нь тухайн үедээ баримтат киноны талбарт хувьсгал хийсэн билээ. Кинонд Канадын хойд зүгт буюу Арктикт ойр орших Инуит гэр бүлийн тухай өгүүлнэ. Гэрийн тэргүүн Нанүк энэ киног гараад баруунд шуугиулж байх үед өлсөж үхсэн гэгддэг.

"Умардын Нанүк" (1922) киноны төгсгөлд Колорадо мужийн коллежийн туслах профессор Кристиан Сораче Инуит ард түмэн, тэдний соёл уламжлалын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх болно.

Үргэлжлэх хугацаа:85
Насны ангилал:6+
Тэнгисийн нээлт:2022.06.04 19:00

Манай дэлгэцнээ