GGIFF | Нээлтийн үзвэр: Дайны тэмдэглэл

80
   

Утга санаа

Монголын кино институтээс зохион байгуулдаг 10 дахь Алтан Өргөө олон улсын кино наадмын нээлтийн киногоор бид Оросын эзлэн түрэмгийллийн дор буй Украин улстай эв санааны нэгдэлтэй буйгаа илтгэн Дайны тэмдэглэл (2020) киног сонгон авлаа.

Уг баримтат/эксперименталь киног Донбассын дайны үед цэргүүд, хувь хүмүүс хийсэн бичлэгүүдийг нэгтгэн бүтээсэн ажээ. Киноны найруулагч Роман Любый нь Гахайнууд киногоороо 2018 оны Алтан Өргөө кино наадмаас олон улсын шилдэг хүүрнэлт кино шагналыг хүртэж байсныг энд онцлууштай юм. 2019 оны Алтан Өргөө наадам дээр мөн гаргаж асан Сергей Лозницагийн Донбасс кинотой энэ кино сайтар холбогдох юм.

Киног бүтээсэн Вавилон’13 нэгдэлийн уран бүтээлчид одоо ч Орос-Украины дайныг баримтжуулсан богино кинонууд хийсээр байна.

Үргэлжлэх хугацаа:80
Насны ангилал:16+
Тэнгисийн нээлт:2022.06.02 19:00

Манай дэлгэцнээ