Утга санаа
Амьдралын эрхээр гэр бүлээ орхин Солонгосд ажил эрхлэхээр явсан аав эх орондоо ирнэ. Гэвч түүний хоёр охин хэдийн насанд хүрсэн байх бөгөөд өсөх насанд нь хайр халамжаар дутаасан аавыгаа хүлээн зөвшөөрөхгүй. Алдсан он жилүүдээ буцаан авч, хайртай хоёр охиныхоо хүндлэлийг хүлээх хүсэлтэй аав, тав тухыг нь алдуулан амьдралд нь гэнэт орж ирсэн дураараа аавыг өөрсдөөсөө холдуулах хүсэлтэй охидын хооронд жинхэнэ тулаан эхэлнэ. Уйгагүй зүтгэсэн аавын үнэнч сэтгэл үр дүнд хүрч, аав стиль имижийнхээ хувьд ч, эцгийнхээ хувьд ч охидынхоо жинхэнэ COOL аав болж чадна.
Төрөл: | Инээдэм |
Продюсер: | МУГЖ Д.Хүрэлхүү, Ү.Баяржаргал |
Найруулагч: | Д.Галбаяр |
Зохиолч: | МУГЖ Д.Хүрэлхүү, Д.Галбаяр |
Дүрүүдэд: | Д.Хүрэлхүү, У.Содхүү, М.Бямба, А.Бадамлянхуа, Ж.Номингэрэл |
Продакшн: | Оранж энтертэйнмент, Хүүк фильм |
Үргэлжлэх хугацаа: | 90 минут |
Насны ангилал: | 6+ (PG) |
Тэнгисийн нээлт: | 2019.11.08 |