Утга санаа
Колумбын жирийн нэгэн эргийн, тарчигхан амьдралаас үүсэлтэй хүү хэрхэн хэдэн мянган хүний зүрх сэтгэлийн булааж, улс төрчдийн анхаарлыг татаж, өөрийн хийсэн ажлын нөлөөгөөр бодит байдлыг харах өнцгийг өөрчилж чадав? Хариулт нь маш энгийн, 1982 онд нобелийн шагналыг уран зохиолын чиглэлээр авсан Gabriel Garcia Marquez “Зуун жилийн ганцаардал” бүтээл нь дэлхий даяар алдартай бүтээл болсон юм. Тэр бээр Колумбын хойд хэсгээр түгээмэл байдаг ядуурал, гэмт хэргийн талаар асуудлыг хөндөж өөрийн амьдралд итгэх итгэл, гайхамшигтай мэдрэмжийг харуулсан юм. Тэрээр уран зохиолоор дамжуулан улс төрийн хүчтэй тэмцлийг 70-80 оны улс төрд хийж байсан бөгөөд Fidel Castro, Bill Clinton нартай найз байсан юм. Энэхүү кино нь Gabriel Garcia Marquez-ийн талаар бодит түүх өгүүлсэн Латин Америк дахь Габо гэж ямар хүн байсан талаар өгүүлэх баримтат кино юм.
Төрөл: | Баримтат кино |
Найруулагч: | Justin Webster |
Улс: | Колумбиа |
Үргэлжлэх хугацаа | 90 минут |
Тэнгисийн нээлт: | 2016 оны 10-р сарын 26 18:00 цагт |