Утга санаа
Солонгос Улс руу гэр бүлээ тэжээх гэж мөнгөний төлөө хар ажил хийхээр явдаг бүлэг хүмүүс байхад, Солонгос мөрөөдөл тээн, ирээдүйнхээ сайн сайхны төлөө хөгжингүй улсыг зорьдог хэсэг ч бий.
Тэдний нэг нь Солонгосын томоохон их сургуулийн
докторантад суралцаж байгаа Чингүн юм. Түүний ур чадварыг сайшаасан багш нь
нэгэн корпорацийн ерөнхийлөгчид Чингүнийг ажилд авахыг санал болгоно.
Компанийн ерөнхийлөгч, модель бүсгүй хоёрын
амрагийн харилцааг олон нийтээс нуун зохицуулж, ажилдаа идэвх санаачилгатай
байснаар Чингүнийг Хүнсний салбарын захирал хүртэлх албан тушаалд дэвшүүлнэ.
Гэхдээ түүний хариуцсан салбарын зарим дэлгүүр асар амжилттай байгааг гайхаж
мөрдсөнөөр томоохон бүлэглэлийн гэмт хэрэгтэй орооцолдоно.
Чингүний Солонгос
мөрөөдөл биелж, амжилттай бизнесмэн болж чадах эсэх нь зөвхөн түүний сонголтоос
хамаарна.
Төрөл: | Тулаант, Адал явдалт |
Найруулагч: | Jang yookeun |
Зохиолч: | LIM SUNGGYOON, YOON
SUNWOONG |
Дүрүүдэд: | Б.БИЛГҮЙТЭЙ,
Б.БАТБАЯР, LEE SOUL GOO, JOE WOON, LIM JOOWAN, PARK JAEHOON, PARK GEON
LAK, PARK TAE SAN, ЭРДЭНЭЦЭЦЭГ |
Продакшн: | J&B FILM |
Үргэлжлэх хугацаа: | 98 минут |
Насны ангилал: | R-16+ |
Тэнгисийн нээлт: | 2018 оны 3-р сарын 21 |