Утга санаа
Нөхрөөсөө салсан Юрико төрсөн гэртээ эргэж ирэн, дөнгөж нас барсан ээж Отомигийнхоо бичиж үлдээсэн амьдралын жор бүхий дэвтрийг олсоноор киноны үйл явдал эхэлнэ. Тэр дэвтэрт хоолны жороос эхлээд цэвэрлэгээ хийх арга, гэр орноо хэрхэн авч явах тухай гараар бичсэн байна. Эдгээр зөвлөгөөнүүдэд Юрико болон түүний эцэг Рёохэй нар Буддын шашны ёсоор нас барсанаас нь хойшхи 49 дэх өдрийг тохиолдуулан юу хийх ёстойг ч заасан байлаа. Хэтэрхий гял цал хувцасладаг Имо, япон-бразилын эрлийз Харү хэмээх 2 үл таних залуугийн тусламжтайгаар энэ гэр бүл амьдралд дахин суралцаж, мөн Отомигийн агуу хайрыг ойлгон, түүний хүссэн 49 дэх хоногийн том үдэшлэгийг хийхэд бэлэн болно.
Tөрөл: | Драм |
Найруулагч: | Юки ТАНАДА |
Зохиолч: | Хисако КҮРОСАВА |
Дүрүүдэд: | Хироми НАГАСАКҮ, Рэнжи ИШИБАШИ, Масаки ОКАДА, Фүми НИКАЙДОО |
Насны ангилал: | |
Продакшн: | WILCO |
Тэнгисийн нээлт: | 2015.12.09 18:00 цагаас |