Утга санаа
Дээд боловсролтой, оффис ажилтай Ананд нь өөртөө итгэлтэй, шоу цэнгээнд дуртай залуу бөгөөд нэгэн ням гарагын оройг дотны найзууд болох Хүрнээ, Сүхээ, Бадрах нартай наргиж өнгөрүүлдэг. Хэтрүүлэн уусан тэр өдрийн маргааш нь даваа гарагт ажлаасаа хоцрон, чухал хуралд байлцаагүй хариуцлага алдсаны улмаас ажлаасаа халагдана. Ананд үүнийг хүндээр хүлээн авахгүй бөгөөд тухайн өдрийг мөн л найзуудтайгаа сэтгэлээ засаж наргиж өнгөрүүлнэ. Гэтэл маргааш нь хэзээ ч төсөөлөмгүй үзэгдлүүд түүнийг угтана. Хайр дурлал, найз нөхөрлөл, эдийн шунал, хүний араншингийн тухай өгүүлэх энэхүү кино эхнээсээ төгсгөл хүртлээ адал явдал, үйл явдлын инээдмээр дүүрэн байх болно.
Tөрөл: | Адал явдалт |
Найруулагч: | Б.Тулгаа /МУСТА/ |
Зохиолч: | Б.Буяндэлгэр |
Дүрүүдэд: | Д.Мөнх-Од, Э.Мөнхтөр, Д.Хосбаяр, Б.Батзаяа /МУСТА/, Б.Баяржавхлан, Т.Оюун-Эрдэнэ, Б.Батмэнд /МУСТА/, О.Ариунучрал, М.Дорждагва, Б.Отгонбат, Г.Отгонцэцэг /МУСТА/ |
Насны ангилал: | 16+ |
Продакшн: | "GREEN" creative art |
Тэнгисийн нээлт: | 2014 оны 11-р сарын 21 |