Утга санаа
Шинэ жилийн орой ажлынхантайгаа архи ууж, дараа нь согтуугаар машин барьж явсан Ганзориг, өвөө эмээгийхээрээ орж бэлэг аваад харьж явсан аав охин хоёрыг дайрч алаад хэргийн газраас зугтаснаар хүйтэн өвлийн энэхүү тууж эхэлнэ.
Нөхөр, охин хоёр нь үгүй болсон Ерөө уй гашуудаа автаж Ганзоргийг сэжиглэж, мөрдөн мөшгих боловч нотлох баримтгүйн улмаас хийж чадах зүйлгүй дэмий л бухимдаж, өс хонзон санана. Ганцаардаж өдөржин цонхоны хажууд хоосон хүүхдийн тоглоомын талбай ширтэж гиюүрэн суух Ерөө санаандгүй байдлаар түүний эрсэг талын байрны хөрш залуу Энэрэл цуврал алуурчин болохыг олж мэднэ.
Өс хонзон санасан Ерөөд олж, мэдсэн энэ зүйлээ ашиглан Энэрэлээр Ганзоригийг үгүй хийлгэх мэргэн санаа төрж, алуурчин хөршийнхөө хаалгийг тогшсоноор үйл явдал өрнөдөг.
Төрөл: | Драм |
Продюсер: | Б.Тулга /МУСТА/ |
Найруулагч: | Б.Тулга /МУСТА/ |
Зохиолч: | Б.Буяндэлгэр |
Дүрүүдэд: | Э.Мөнхтөр /МУСТА/, Б.Хулан /МУСТА/, Б.Батмэнд /МУСТА/ |
Продакшн: | Green Creative Art studio |
Насны ангилал: | Бүх нас |
Үргэлжлэх хугацаа | 94 минут |
Тэнгисийн нээлт: | 2016 оны 12-р сарын 15 |