Эмэгтэйчүүдийн сүүдэр | UBIFF

   

Утга санаа

Шагнал

2015 Афины Европын кино наадмаас шилдэг кино шагнал

2015 Севилийн Европын кино наадмаас шилдэг эмэгтэй жүжигчин шагнал

2015 ОУ Кино нийгэмлэгийн шилдэг зураглаач шагнал

Товч танилцуулга:

Пиер, Манон хоёр баримтат кино хийдэг ядуу амьдралтай уран бүтээлчид. Пиер залуу оюутан Элизабеттай учран түүнд дурласан ч Манонтой бас хамт байхыг хүснэ. Харин Элизабет Маноныг өөр амрагтайг мэднэ. Элизабет энэ тухай Пиерт хэлэхэд тэд шийдвэр гаргах маш хэцүү байдалд орно.

Philippe Garrel

1948 оны 4 сард Парис хотноо төрсөн. “Ердийн амрагууд” (2005), “Өдрийн амраг” (2017) “Liberté, la nuit” (1984) киногоороо алдаршсан. Зохиолч, найруулагч, зураглаач, эвлүүлэгч, продюсер зэрэг олон ажил хийсэн Францын шинэ давалгаа хөдөлгөөний төлөөлөл болсон уран бүтээлч юм. Түүний кинонууд 1982 оноос эхлэн Канн, Венецийн нэр хүндтэй наадмуудаас шагнал хүртэж байсан. Түүний хүүхдүүд Louis Garrel, Esther Garrel нар алдартай жүжигчид билээ.

Төрөл:Драм
Найруулагч:Филипп Гаррел
Улс:Франц, Швейцарь
Үргэлжлэх хугацаа74'
Тэнгисийн нээлт:2018 оны 10-р сарын 25 20:30' 6-танхим

Манай дэлгэцнээ