Эмэгтэйн тэмцэл | UBIFF

   

Утга санаа


Шагнал

2018 Канны кино наадмын шүүмжлэгчдийн долоо хоног хэсэгт шалгарсан

91дэх удаагийн Академи шагналд гадаад киноны төрөлд Исланд улсаас нэр дэвшсэн.

Товч танилцуулга

Халла 50 настай, бие даасан эмэгтэй. Өдөр тутмын тогтсон амьдралынхаа хажуугаар тэрээр байгаль орчноо хамгаалахын төлөө идэвхтэй тэмцдэг. Бусад хүмүүс түүнийг “Уулын эмэгтэй” гэдэг нэрээр таньдаг. Халла хөнгөн цагааны үйлдвэрлэгчидтэй ганцаар дайн зарлана.Түүний жижиг бусниулах үйл ажиллагаа томорсоор аж үйлдвэрийг хорлон сүйтгэх үйл ажиллагаа болон хүчирхэгжин, Исландын засгийн газар ба хөнгөн цагаан хайлуулах үйлдвэр барих корпораци хоорондын хэлэлцээрийг түр зогсоож чадна. Халла хамгийн том чухал ажиллагаагаа эхлэхийн өмнө гэнэтийн захидал авч бүх төлөвлөгөө өөрчлөгдөх болно. Түүний хүүхэд үрчлэн авах өргөдөл зөвшөөрөгдөж, бяцхан охин Украйнд Халлаг хүлээнэ.

Газар нутгаа хамгаалагч, тэмцэгчийн ажлаа орхиж ээж болох мөрөөдлөө биелүүлэхийн өмнө Халла хөнгөн цагааны үйлдвэрт сүүлийн ноцтой цохилт өгөхөөр шийднэ.

Бенедикт Эрлингссон

Бенедикт Эрлингссон нь Исландын тайз дэлгэцийн урлагийн хамгийн амжилт гаргасан найруулагч бөгөөд тэрбээр найруулагч, зохиолч болон жүжигчин хүний хувьд олон шагналыг хүртсэн юм. Мөн уран сайхны болон телевизийн олон ангит кинонд дүр бүтээсэн. Түүний анхны бүрэн хэмжээний “Эр хүн ба морьд” кино бүтээл нь олон улсын кино наадмуудад амжилттай оролцож, Сан Себастианы кино наадмын шинэ найруулагчийн шагнал, 2014 оны Скандинавын орнуудын кино урлагийн зөвлөлийн шилдэг бүтээлийн шагнал зэрэг 20 гаруй шагнал хүртсэн. Бенедикт Эрлингссон 2016 онд кино урлагийг дэмжих Gan сангийн шагналын эзэн болжээ.


Төрөл:Драм
Найруулагч:Бенедикт Эрлингссон
Улс:Исланд, Франц, Украйн
Үргэлжлэх хугацаа101'
Тэнгисийн нээлт:2018 оны 10-р сарын 27 20:15' 1-танхим

Манай дэлгэцнээ