Шулам дарсан үлгэр | БНХАУ кино өдрүүд

   

Утга санаа

Эртээ урьдын цагт хүн төрөлхтөн ба шулам чөтгөрүүд зэрэгцэн оршиж байсан цаг үед хүмүүс гэнэт дэлхийг дангаар эзэгнэхийг санаархснаар шулам чөтгөрүүдтэй дайн зарлав. Нэгэн өдөр, Шулмын хатан болон хэвлий дэхь ханхүүг нь хамгаалахын тулд чөтгөр шулам хоёр хүний дүрд хувилан Юн Нин тосгонд ирж сайхан сэтгэлт залуу Тиэн Ен, шулмын ангууч гэгдэх Шяо Үй, Луо Ган нартай тааралдав. Тиэн Ен хүн шулам хоёрын дайныг нүдээрээ харж байж чөтгөр шулам үнэхээр байдаг гэдэгт сая л итгэх ба Шулмын хатан хаан жижигхэн үрээ аварч гарахын тулд Тиэн Ений гэдсэн дотор хүүхдээ хийж орхив. Шяо Үй өндөр шан харамж амлуулснаар, Юн Нин тосгоноосоо хэзээ ч гарч үзээгүй Тиэн Енийг хамгаалж явах боловч шулмын ангууч Луо Ган мэтийн хүмүүсийн элдэв отолт дайралтнаас зайлан зугатаж, ийнхүү хоёр баатрын маань амаргүй бэрх, хөгтэй хөгжилтэй аян зам эхэлнэ... Сайхан сэтгэл үргэлж ялж, эцэст нь сайхан төгсгөлд хүргэдэг тухай өгүүлэх хөгжилтэй шидэж түүхээ үзэгч та бүхэн манайд ирж үзээрэй.

Төрөл:Шидэт үлгэрийн, Адал явдалт, Инээдэм
Найруулагч:ШЬҮ ЧЭН И
Гол дүрүүдэд:Бай Бай Хө, Жин Бо Рань, Зэн Жы Вэй, Ву Жүнь Ру, Жян Ву,
Бүтээсэн он:2013 он
Үргэлжлэх хугацаа110'
Тэнгисийн нээлт:2018 оны 09-р сарын 07 15:00' 4-р танхим

Манай дэлгэцнээ