Шарга даага

Түүнийг өргөж авсан авга ах нь өөд болсны дараа Галтад өөрийнх нь эх нутаг гэх тэр газар руу явахаас өөр аргагүй болж, тэр өөрийн гэр бүлдээ эргэн ирнэ. Хэсэг хугацааны дараа тэр эцэг эхтэйгээ, ялангуяа аав Бадам болон ах Төмөртэйгээ ойлголцож эхэлнэ. Бадам малчидын хувьд маш чухал үйл явдал болох Наадмын уралдаанд хурдан хүлгүүдээ сойж байх үеэр тэдний сүрэгт нэгэн эмнэг шарга даага гүйн ирэх бөгөөд Галт тэр дороо л түүнийг маш ихээр шохоорхож, ахаасаа тэр даагыг сургаж наадамд уралдъя хэмээн гуйна. Ингэж адуу гүйж ирэх нь бэлэг дэмбэрэлтэй зүйл гэж тооцогддог бөгөөд, Галт уралдаанд түрүүлнэ. Харин үүний хажуугаар нутгийн өөр нэг адуучин Шарга даагыг алдуул адуу хэмээн, ашиг хонжоо хайна.

Найруулагч: Ч.Хоролдорж

Зохиолч: О.Энхжаргал

Гол дүрүүдэд: Б.Наранхүү, Ц.Цэрэнболд,С.Дамдин, П.Мөнх-Од,С.ДамдинД.Бямбацогт / СТА /, Н.Идэржавхлан,Ч.Түмэн-Өлзий, Д.Цэрэнням

Үргэлжлэх хугацаа: 90 мин

Насны ангилал: Бүх насныханд

Тэнгисийн дэлгэцнээ: 2014.01.10-наас

Сэтгэгдэл бичих