Утга санаа
1969 онд залуухан оюутан Chen Zhen илгээлтийн эзэн болж нүүдэлчин өвөр Монгол малчин айлд ирэх болно. Гэвч Chen өөрөө тэднээс маш олон гайхалтай зүйлүүдийн талаар сурч мэднэ. Тэдний соёл, онгон зэлүүд талд эрх чөлөөтэй дасан зохицож амьдардаг нүүдэлчин ахуйн өвөрмөц заншил, хариуцлага - бас дээр ЧОНОТОЙ танилцана. Малчин ард болон байгалийн хуульд дасан зохицож зэрэгцэн оршиж буй үзэгдлийг биширнэ. Тэр бээр чонын хийморь, хүч чадал, гоо үзэсгэлэнг бишрэн, нэгэн бэлтрэг суйлж тэжээж эхэлнэ. Залуухан эрийн өөрийн гараар өсгөж буй амьтанд, гэнэтийн аюул тулгарсан нь нутгийн удирдлага ямар ч үнээр хамаагүй ойр хавьд нь байгаа бүх чоныг устгах даалгавар өгсөн явдал юм. Мөн залуу хүмүүсийн хайр сэтгэл, Монгол бүсгүйн үзэсгэлэнг “Чонон Сүлд" киноноос олж хараарай.
Tөрөл: | Адал явдалт, драм |
Найруулагч: | Jean-Jacques Annaud |
Зохиолч: | Lu Jiamin |
Дүрүүдэд: | Feng Shaofeng, Shawn Dou, Ankhnyam Ragchaa, Yin Zhusheng, Basen Zhabu, |
Насны ангилал: | Бүх нас |
Хугацаа: | 121 минут |
Дэлхийн нээлт: | 2015 оны 02-р сарын 25 |
Тэнгисийн нээлт: | 2015 оны 02-р сарын 27 |