Утга санаа
Дэлхийн түүхэнд дахин давтагдаагүй, цор ганц, хамгийн их газар нутгийг захиран өөрийн улсыг байгуулж чадсан цэргийн гарамгай жанжин хаадын хаан бол Чингис хаан юм. Чингис хаан анимэйшн нь дэлхийн түүхэнд анх удаа түүний жинхэнэ түүхээр хийгдсэн бүрэн хэмжээний анимэйшн бүтээл юм. 13 зууны үеэс зөвхөн хаадууд л унших эрхтэй байсан түүхэн их шастир “Нууц товчоо” номноос сэдэвлэн бүтээсэн энэхүү бүтээл нь түүний төрсөн газар, он цаг, үйл явдал бүхнийг жинхэнэбодит түүхийн судалгаан дээр тулгуурлан хийсэн дэлхийн анхны цорын ганц анимэйшн юм. Дэлхийг байлдан дагуулсан түүний уналт босолт , ялалт ялагдал, хайр дурлал хүсэл мөрөөдөл, зорилго болон түүний дэлхийг байлдан дагуулах болсон шалтгаан, Чингис хаан болохоос өмнө түүний хэн байсныг мэдэхийг хүсвэл та “Чингис хаан” анимэйшнийг үзэхэд л хангалттай.
Чингис хааныг 9 настай байхад нь түүний эцгийг татарчууд хорлож байгаагаар үйл явдал эхлэх бөгөөд тэр ээж дүү нарын хамтаар өнчирөн үлдэнэ. Тэднийг овог аймгийн толгойлогчид орхин нүүгээд зогсохгүй модон дөнгөөр дөнгөлөн цаазаар авах зарлиг буулгасан тэр шөнө түүний амьдралыг үүрд өөрчилөн хувь тавилангаа дагах бус тэр хувь тавилангийнхаа эзэн нь болохоор шийдсэн билээ.
Төрөл: | Адал явдалт, Анимейшн |
Продюсер: | М.Ундрам |
Найруулагч: | Б.Тэнгис |
Зохиолч: | |
Дүрүүдэд: | Т.Цэмпилмаа /МУГЖ/, Ж.Дарамсүрэн /МУГЖ/, Н.Нэргүйбаатар /МУГЖ/, Ө.Наранбаатар, Д.Зоригтбаатар, Б.Эрдэнэбилэг, Т.Эрдэнэчулуун, Э.Мөнхболд, Т.Төрболд, Л.Сарантуяа, Д.Солонго, Б.Батмөнх |
Продакшн: | |
Үргэлжлэх хугацаа: | 95 минут |
Насны ангилал: | Бүх нас |
Тэнгисийн нээлт: | 2018 оны 3-р сарын 31 |