Утга санаа
Агуулга
Шуурга дэгдэхтэй зэрэгцэн бидний ирээдүйд идэх хоол хүнсийг хамгаалахын төлөө Кайри Фаулер гэх газар тариалан эрхлэгч нэгэн цаг хугацааг сөрөн уралдана. Дэлхий даяар үрийн банкууд сүйрч, үр тариа хомсдосноос өлсгөлөн газар авч, уур амьсгалын өөрчлөлтийн эрчимтэй нөлөө газар тариалан эрхлэгчдийг хаа сайгүй нэрвэж байна. Перугийн уугуул нутгийн газар тариалан эрхлэгчид эдгээр өөрчлөлтөд аль хэдийн нэрвэгдээд байгаа ба тэд өөрсдийн газар нутагт ургадаг уугуул сортын 1,500 гаруй төрлийн төмсийг хадгалж хамгаалахыг оролдоно. Гэвч дэмий алдах цаг бага үлдсэн үед Фаулер болон бусад тариаланчид алдах эрхгүй нэгэн нөөц болох төмсний үрийг хамгаалах амаргүй аяллыг эхлүүлнэ.
Шагнал
Үзэгчдийн шагнал – Сан Францискогийн Ногоон Кино наадам
Шилдэг кино – Портландын Эко Кино наадам
Шилдэг кино – Коста Рикагийн Кино наадам
Тусгай шагнал – Anchorage Олон улсын кино наадам
Найруулагч
Сайнди Мклеод бол кино бүтээх их ажлын ихэнх дээр нь ажиллаж байсан арвин туршлагатай, Америкийн Кино Академийн шагналд нэр дэвшигч, бие даасан кино уран бүтээлч билээ. Түүний найруулагчийн гараа The Sixties гэж нэрлэгддэг цувралын дууны клипийг VH1 телевизэд зориулж найруулах ажлаар эхэлжээ. Түүний дараагийн кино нь Doll Day Afternoon гэсэн богино хэмжээний кино байсан бөгөөд Бямба гарагийн шөнийн шоунд зориулж найруулсан байна. Уг киног улс орон даяар музейнүүдэд үзүүлсний дотор Бостоны Уран зургийн музей, Волкерийн урлагийн төв, Далласын Уран зургийн музейд гарч байв. Тэрээр Жордан Кроненвет болон Жонатан Демме нартай хамтран Stop Making Sense гэдэг гайхамшигтай кинонд бүтцийн шинэлэг элементүүдийг бүтээжээ. Дараа нь тэрээр Нью-Иоркийн Кино наадам дээр гарч байсан, харин одоо Нью-Иоркийн Орчин үеийн урлагийн музейн байнгын цуглуулгын нэг хэсэг болсон “Talking Heads” дууны клипийг зохион найруулжээ. Түүний найруулсан ДОХ-ын тухай дууны клип нь Орчин үеийн урлагийн музей MOMA-ийн байнгын цуглуулгад орсон юм. Тэрээр Сполдинг Грэйгийн нэг хүний шоу болох “Камбож руу сэлсэн нь” нэртэй шоуны тайзны зураач, дизайнераар ажилласан. Жонатан Демметэй цаашид хамтран ажилласнаар Америкийн 4-р суваг телевизэд зориулсан “Хайти – Ардчиллын мөрөөдөл” гэсэн баримтат киног бүтээжээ. Сайнди мөн Жон Сайлестай 2-р багийн найруулагчаар олон жил хамтран ажиллажээ. Тэрээр Америкийн кино, телевизүүдийн захирлуудын нийгэмлэг болох DGA-ийн гишүүн юм. Мөн тэрээр эмэгтэйчүүдийн бэлэг эрхтнийг зэрэмдэглэх явдлаас зугтааж, АНУ руу орогнол хүссэн Гана улсын эмэгтэйн тухай Орогнол буюу Asylum гэж Академийн шагналд нэр дэвшигч, богино хэмжээний баримтат киног найруулжээ. Энэ кино нь Gracie-ийн Академийн шагнал авч, мөн Эмми-д шагналд нэр дэвшиж байсан. “Цаглашгүй үр” кино нь түүний анхны бүрэн хэмжээний баримтат кино юм.
Найруулагч: | Сайнди Мклеод |
Гарсан он: | 2014 |
Үргэлжлэх хугацаа: | 77 минут |
Тэнгисийн дэлгэцнээ: | 2016.09.15-нд 19:00 цагаас |