Утга санаа
"Ухаалаг Ус" аяны хүрээнд Энэтхэгийн найруулагч Николь Ньюхамын “Хувьсгалч өөдрөг үзэлтнүүд” баримтат кино олон нийтэд үнэ төлбөргүйгээр Тэнгис кино театрт 2016 оны 3-р сарын 26-ны 16:00 цагаас гарах болно.
хувьсгалч өөдрөг үзэлтнүүд
Калькутта хотын ядуусын хорооллын хүүхдүүд хүмүүсийн амь насыг аварна. Алман Гангули ядуу хүүхдүүдийг ядууралтай тэмцэж өөрсдийн амьдардаг дүүргээ өөрчлөх элч төлөөлөгч болохыг уриална.
3 жилийн туршид бүтээсэн уг кино Амлан болон түүнтэй ажилладаг 3 хүүхдийн өсвөр насны амьдралд тохиолдох үйл явдлыг харуулна. Тэд хувь заяа зурсан зурлагад итгэлгүй амьдралаа өөрөө өөрсдөө өөрчилж болно гэж итгэдэг.