"Ураны зогсоол" баримтат кино

   

Утга санаа

Танилцуулга

Колорадогын жижиг хотод шинээр байгуулагдах ураны уурхай тус хотын уурхайчдад ажлын байр, сүүлийн арван жилд байгаагүй эдийн засгийн эх үүсвэр бий болгох найдвар төрүүлнэ. Харин байгаль орчин хамгаалагчид тэдний эсрэг байр суурьтай байх ба тэднийг зогсоохыг оролдоно. Тус кино бүтээл нь энэхүү маргааныг аль нэг талын байр суурийг барилгүй ил тод дэлгэцнээ буулгаж, тэдний ирээдүйтэй холбоотой төвөгтэй асуудлуудыг хөндөнө. “Ураны зогсоол” кино нь тус хотод үүсч буй нөхцөл байдалд хариулт өгөхийг зориогүй харин энэ асуудлын ард байгаа хүмүүсийн амьдрал, тэдний түүхээр дамжуулан тус хотод байгуулагдах ураны уурхай ямар төвөгтэй асуудлыг хөндөж байгааг хариулахыг зорижээ.

Найруулагч

Ямайкад төрж, Пуэрто-Рико болон Доминикан улсад өссөн Сюзан Бэразагын бүтээл байгал орчин асуудлыг түлхүү хөнддөг. Түүний уран бүтээл Үндэсний Олон Нийтийн Телевиз, Линколоны баримтат киноны суваг болон бусад олон кино наадмуудад сонгогдож байсан. Түүний хамгийн сүүлийн бүтээл болох “Уутлах” кино нь Берлины Пумагийн Бүтээлч Нөлөө шагнал хүртсэн бөгөөд нийт 30 гаруй орны телевизээр гарсан байна. Түүний “Ураны зогсоол” бүтээл Санидэнс Институтын “Тахиа ба Өндөг” тэтгэлэг болон шилдэг баримтат киноны танилцуулгад багтсан. Тус бүтээл нь Агуу Тэнгэр Кино Наадмаас “Агуу Тэнгэр” шагналыг хүртсэн юм.

Шагнал

2013 он Арика Натива Кино Наадам Чили улс-Шилдэг кино бүтээл

2013 он Сант Луйс Олон Улсын Кино Наадам-Шилдэг баримтат кино бүтээл тусгай шагнал

2014 он Агуу Тэнгэр Олон Улсын Кино Наадам-“Агуу Тэнгэр” шагнал

2014 он Эмэгтэй Кино Сэтгүүлчдийн Холбоо Шагнал-Шилдэг баримтат кино тусгай шагнал

2014 он Зэрлэг амьтад ба Байгаль орчны кино наадам- Шилдэг сэдэв шүүгчдийн шагнал

2014 он Дуранго Инди Кино Наадам-шүүгчийн нэрэмжит шагнал


4-р сарын 23 - Пүрэв

19:00-19:10

Америкийн Кино Өдөрлөгийн албан ёсны нээлт

19:10-20:40

“Ураны зогсоол”, Найруулагч Сюзан Бэраза, АНУ,

Баримтат кино 90’ /3-р танхим/

20:40-21:10

Үнэ төлбөргүй, танхим 204 хүний суудалтай тул та цагтаа ирж суудлаа эзлэнэ үү.

Манай дэлгэцнээ