Бидний тухай

Бидний тухай

УЛААНБААТАР СИНЕМА” ХХК


“Улаанбаатар Синема" ХХК нь 2003 онд байгуулагдсан бөгөөд жилд 1,000,000 үйлчлүүлэгчдэд соёл урлагийн үйлчилгээ үзүүлэн нийслэлийн хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн цогц үйл ажиллагаа явуулж байна. “Улаанбаатар Синема" ХХК-ийн “Тэнгис"кино театр нь кино үзвэрийн хамгийн сүүлийн үеийн техникээр иж бүрэн тоноглогдсон үзвэрийн 5 танхим VIP өрөөтэй бөгөөд нэгэн зэрэг 1424 үйлчлүүлэгчдэд үйлчлэх хүчин чадалтай, монгол болон дэлхийн бусад орнуудын шилдэг кинонуудыг 4K ба 3D технологийг ашиглан үзэгчдэд хүргэдэг. Тэнгис кино театр нь 200 гаруй Холливүүдын киног гаргасан байна. Бид байгуулагдсан цагаасаа хойш бүх томоохон студиудтай хамтран ажиллаж байна. Мөн Монгол киноны хөгжилд тодорхой хэмжээгээр нөлөөлснөөр монгол залуусын оюун ухаан авьяас чадвараар бүтээгдсэн олон сайхан кинонууд ар араасаа цувран гарч байна. Хөнгөлөлтийн картын урамшуулал, Мягмар гаригт хосуудын өдөр бүх кино 5000₮, Лхагва гаригт оюутан залууст бүх кино 5000₮, Пүрэв гаригт ахмадын өдөр 55-наснаас дээш ахмадуудад бүх кино 4000₮, “Төрсөн өдрөө Тэнгист , өдөр бүрийн эхний үзвэрийн хөнгөлөлт зэрэг урамшууллын үйлчилгээнүүдийг хэрэгжүүлэн үйлчлүүлэгчдэд чанартай соёлтой үйлчилгээ үзүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилт тавин ажиллаж байна. Манай байгууллага дараах үнэт зүйлсийг дээдлэж, эрхэм зорилгоо биелүүлэн, хэтийн зорилгодоо хүрэхээр ажиллаж байна. Монголын кино урлаг өөдлөн дэвших болтугай.

Бидний хэтийн зорилго нь:
Монголын кино урлагийн хөгжлийг дэмжиж, үйлчилгээнийхээ цар хүрээгээ тэлсэн тэргүүлэгч байгууллага болно.

Бидний эрхэм зорилго:
Бид найрсаг үйлчилгээг үзүүлж, сэтгэл ханамжийг бэлэглэнэ.

Бидний үнэт зүйлс:
Чадварлаг бүтээлч, нэгдмэл хамт олон,
Сэтгэл ханамжтай, байнгын үзэгч
Шилдэг контент

Бидний уриа: Төсөөллөөс илүүг Тэнгисээс

Застав
Зүүдний кафе
Баавгай болохсон
Сүнсний стори
Exhuma
Dune Part Two
Зура III: Цэвэрлэгээ
Kung Fu Panda 4
Imaginary
IO Capitano
© 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Tengis.