ТЭР ЖИЛИЙН ТЭР НЭГ ӨДӨР

90 минут
   

Утга санаа

Нэгэн Япон хүн насан өөд болохдоо Монгол нутагт чандрыг нь аваачихыг гэрээсэлснийг түүний ач хүү Монголд ирж өвөөгийнхөө гэрээслэлийг биелүүлж түүний амийг аварсан сайхан сэтгэлт сувилагч бүсгүйг өвөөгийнхөө сахиусан зүүлтийн ачаар олж байгааг уг кино харуулна.

1945 оны Чөлөөлөх дайнд Норжин хэмээх сувилагч бүсгүй галын шугамын ар талд Загд эмч, орос эмч мөн туслах Баатархүүгийн хамтаар үүрэг гүйцэтгэж явна. Дараагийн байрлалд хүрэх замд Японы онгоц худгийг бөмбөгдөж эмнэлгийн багийг хамгаалж явсан Үлэмжийг хүнд шархдуулна. Худаг олох нэн шаардлагатай тул Норжин Баатархүү хоёр усны эрэлд явж Япончуудын хамгаалтад байсан худаг дээр баригдаж хувь заяа тэднийг үүрд салгах болно.

Төрөл:

Мелодрама, дайн, түүхэн драм

Найруулагч:МУУГЗ Б.Нагнайдорж
Зохиолч:

МУСГЗ С.Пүрэв

Дүрүүдэд:Б.Батсумьяа, Ч.Эрдэнэбаяр
Насны ангилал:бүх нас
Үргэлжлэх хугацаа:90 минут
Продакшн:Хасу Продакшн
Тэнгисийн нээлт:2016 оны 3-р сарын 15

Манай дэлгэцнээ