Утга санаа
Сансар огторгуйг хүн төрөлхтний дэлхий гаригтай холбосон гүн далайн хөлгүй ёроолд хүн төрөлхтөн түмэн бодисын оршин байх хуулийг зохицуулж байдаг “Өөр төрөлтнүүд” буй. Тэрхүү нууцлаг ертөнцөд амьдардаг “Чунь” охин 16 насныхаа төрсөн өдрөөр далайн гахай болж хувиран далайн мандалд гарч ирээд загасны торонд орж хүмүүст баригдахын даваан дээр хүн төрөлхтний удам жирийн нэг хүү таарч амийг нь авраад, өөрөө гүн хөх далайд живэн харамсалтайгаар амиа алдав. Өөрөөс нь болж сайхан сэтгэлт хүү амиа алдсанд ихэд гэмшин харамссан охин эрхийн чинээхэн жаахан загас болж хувирсан хүүгийн сүнсэнд туслахаар шийдэн халим загаснаас ч том аварга загас болон хувираад далайд гарав. Олон саад бэрхшээл, аюул заналыг даван хүүгийн сүнс амьд төрлийг олон эргэн амилах боловч энэ явцад Бурхдын ертөнцийн маш олон хууль зөрчигдөж, үүнээс үүдэн гайхалтай адав явдал тасралтгүй өрнөх ажээ.
Төрөл: | Хүүхэлдэйн, Адал явдалт, Зөгнөлт |
Найруулагч: | Лян Шүэнь, Жан Чунь |
Гол дүрүүдэд: | Шангкин Су |
Бүтээсэн он: | 2016 он |
Үргэлжлэх хугацаа: | 105 мин |
Тэнгисийн нээлт: | 2019.09.02,04 |