Утга санаа
Тан гүрний ид сэргэн мандалтын үе. Залуу хувраг Тансан бурхны шашны охь шимийг хүртэхээр сэтгэл шулуудсанаар амь дүйсэн олон адал явдлыг туулан нууцаар дутааж хилийн дээс алхав. Аян зам нь түмэн саад мянган бэрхшээлээр дүүрэн хэдий ч эгэл ардуудын зовлонт амьдралын дэргэд өчүүхэн гэдгийг басхүү мэдэрч явсан юм. Ноёдын цэргүүдэд бүслэгдэж, итгэсэн шавь нь урваж, элсэн далайд булуулж, идэх хоол уух усгүй зовсон гээд элдэв гай тотгор, саад бэрхшээл өмнө нь хөндөлсөвч Энэтхэг орны Налаанда хийдийг зорьсон эрэлхэг хуврагийн тууштай зүтгэл, зориг тэвчээр эцэст нь ялсан юм. Тэрээр Энэтхэг орноос маш олон бурхны судар ном эх орондоо залж ирсэн төдийгүй Тан гүрний өндөр соёлыг зам зуурын олон улс орнуудад түгээн дэлгэрүүлж явсан юм. Энэ түүхэн хүний эгэлгүй аян замын гайхалтай учрал тохиолуудыг та манай дэлгэцнээс үзэж сонирхоорой.
Төрөл: | Шидэт үлгэрийн, Адал явдалт |
Найруулагч: | ХУО ЖИЭНЬ ЧИ |
Гол дүрүүдэд: | Хуан Шяо Мин, Тань Кай, ЛуоЖинь |
Бүтээсэн он: | 2016 он |
Үргэлжлэх хугацаа | 115' |
Тэнгисийн нээлт: | 2018 оны 09-р сарын 05 19:00' 4-р танхим |