"Сүүлчийн шөнө" МУСК

75 мин
   

Утга санаа

Хааяахандаа хачин ч гэмээр нэгэн бодол төрдгөө дөө бидэнд. Ямарваа нэгэн үг хэлж, үйлдэл хийж байх тэр агшин хоромд яг тэр үг, яг тэр үйлдлийн нэг нэгэн зэрэгцээ хэлж үйлдэж л байдаг гэж. Үнэндээ энэ нь дэмий гэхээсээ илүү "ҮНЭН" бодол ажээ. Харамсалтай нь бид түүнийг харж, мэдэрч, ойлгодоггүйд л хамаг хэрэг оршиж байгаа юм. Бид өөрс өөрсдийнхөө замналаар, хувь зохиолоор, амьдралын хэм хэмнэлээр амьдарч, бүтээн туурвиж, намтар түүхээ бичиж үлдээж, эхэлж-төгсдөг ч үнэн хэрэгтээ Баатар, Болд хоёр Батын амьдралаар амьдарсан байвал яах вэ? Яг нэгэн ижлээр амьдарч, яг нэгэн ижлээр дурлаж хайрлаж, яг нэгэн адилаар алдаж оносоор ... Тэгээд үүнийгээ зөвхөн, ганцхан миний амьдрал гэж бодсоор. Өрөөл бусдаас өөрөө ч мэдэхгүйгээр хамааралтай, хараат, хачин итгэмгүй атлаа давтагдал амьдралаар амьдарч байж шүү дээ.

Гэхдээ үгүй юмаа. Энэ бол зөвхөн, ганцхан миний амьдрал гэж хэлж болно. Яаж гэж үү? Ягаад гэвэл бидний үг хэл, үйлдэл ижил адил, давтагдал байж болох ч тэр бүхнийг хүлээж авах зүрх сэтгэл, гаргалгаа, тайлбар тайлал ондоо байдаг.

Танихгүй танилууд шиг амьдарч, ижил хувь зохиол, адил замналаар явж байгаа ч бид дахин давтагдашгүй хувь ганцхан "ертөнц" байж чаддагт л мөн чанар оршин байгаа билээ. Урсах нулимс, баярлах инээд минь төстэй авч амт нь өөр өөр. Харин ганцхан СҮҮЛЧИЙН ШӨНӨ нь л байсан-байгаа-байсаар ч байх болно.

Tөрөл:Мелодрам / Уянгын /
Найруулагч:Төрийн Соёрхолт Н.Наранбаатар
Зохиолч: МУСГЗ Ш.Гүрбазар
Дүрүүдэд:Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, МУГЖ Н.Батцэцэг, МУСТА О.Оюун, Ц.Төмөрхуяг, С.Болд-Эрдэнэ, О.Гэрэлсүх, УДЭТ жүжигчин М.Тогтохжаргал, Н.Баярмаа, залуу жүжигчин Т.Билигжаргал, Ж.Мөнгөнсүх, О.Дөлгөөн
Насны ангилал:13+
Продакшн:Paramind Art, Tengri Concept
Тэнгисийн нээлт: 2014 оны 10-р сарын 10

Манай дэлгэцнээ