Утга санаа
Хулан тэр нэг өдөр буруу цагт, буруу газар хэзээ ч харж болохгүй, харах ёсгүй зүйлийг харна. Учир нь тэр өөрөө ч мэдэлгүй ямар аюултай хүний нүдэнд өртсөн гэдгээ мэдэхгүй. Өөрийнхөө хийсэн хэргийг ямар ч хамаагүй аргаар нуун дарагдуулж чаддаг Харх гэх хууль бус наймаачингийн цорын ганц гэрч болсноор Хулан болон түүний эргэн тойронд байх хүмүүсийн амьдрал нэг л шөнө хар дарсан зүүд болж хувирана. Гэтэл хэний ч мэдэхгүй нэгэн гэрч гарч ирснээр Харх болон тэдний хүмүүс гэрч нарыг устгах гэж тэмцэнэ. Харх өөрийгөө ялсан гэж бодох үед бүх зүйл ил болно. Учир нь хэн ч юуг ч нууж чадахгүй…
Төрөл: | Crime, Drama |
Найруулагч: | Е.Даваасүрэн |
Зохиолч: | Е.Даваасүрэн |
Дүрүүдэд: | А.Энхжин, Е.Даваасүрэн, Б.Номин-эрдэнэ, Б.Пүрэвдорж, Б.Баяржавхлан |
Үргэлжлэх хугацаа: | 100 |
Насны ангилал: | 13+ |
Тэнгисийн нээлт: | 2023.10.20 |