Салхит Салхин Цахилгаан Станцын Баримтад Кино

   

Утга санаа

   Монголын анхны салхин цахилгаан станц болох Салхит салхин цахилгаан станц (СЦС)-ын бүтээн байгуулалт, барилга угсралт, тээвэрлэлт болон ашиглалтанд орсон тухай баримтат киног олон нийтэд толилуулж байна. “ХӨГЖЛИЙН САЛХИ” нэртэй тус баримтат кино нь салхины эрчим хүч, цахилгаан станцын бүтээн байгуулалт, угсралтыг харуулсан ховор кинонуудын нэг болсон юм. Монгол улсын эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудалд сэргээгдэх эрчим хүч тэр дундаа салхи ямар онцгой ач холбогдолтой болох талаар мэдээллийг та бүхэн авах төдийгүй салхиар цахилгаан үйлдвэрлэснээр жил бүр хэдий хэмжээний түүхий нүүрс, цэвэр ус хэмнэж, агаарын бохирдол болон хүлэмжий хийг бууруулж болох талаар мэдээлэл авах болно.

   Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах Салхит СЦС нь төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон анхны салхин цахилгаан станц болсон төдийгүй сүүлийн 30 жилд төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдож буй анхны  эрчим хүчний том эх үүсвэр юм. Сэргээгдэх эрчим хүчний салбарт анх удаа хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус цахилгаан станц нь суурилагдсан хүчин чадлаараа ДЦС-4, ДЦС-3-ийн дараа 3-рт ордог бол НҮБ-ийн Цэвэр хөгжлийн механизмаар Монгол улсаас бүртгэгдсэн  хамгийн анхны томоохон хэмжээний төсөл юм.

 Кино Монгол хэл дээр Англи хадмал орчуулгатай гарна.

 Гол дүрүүдэд: Салхит СЦС-ын төсөл боловсруулагч Клин Энержи ХХК, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэсэн Лейтон ХХК, хөрөнгө оруулагчид болох Ньюком ХХК, Женерал Элетркик, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Нидерландын хөгжлийн банк болон Монгол улсын эрчим хүчний салбарын байгууллагуудын төлөөлөл болон хамтран ажилласан байгууллагууд

Үргэлжлэх хугацаа: 45 мин

Насны ангилал:  +13 наснаас дээш

Тэнгисийн дэлгэцнээ: 2014.02.12-нд 18:30 цагт яг цагтаа

Та бүхэн үзэхийн тулд www.burtgel.cleanenergy.mn хаягаар бүртгүүлж үнэ төлбөргүй үзнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.cleanenergy.mn/mn/93/article хаягаар авна уу.

Кино бүтээсэн студи: Медиа Кракерс

Манай дэлгэцнээ