Утга санаа
“Залуу насны чимэг бол хайр дурлал, хүнлэг сэтгэл, эрдэм мэдлэг юм” гэсэн уриатай бүтээгдсэн “САЙН УУ АМЬДРАЛ МИНЬ 2” УСК нь 2016 оны шинэ монгол залуусын амьдрал, хэв маяг, хүсэл мөрөөдлийн тухай өгүүлэх гурван булгээс бүрдэнэ.
Энэхүү гурван бүлэг тус бүр өөр өөрийн түүх, өнгө төрх, ялгагдах бөгөөд хоорондоо луйврын хонгил хийцээр холбогдно. I-р бүлэг романс, II-р бүлэг комеди, III-р бүлэг драма гэсэн гурван өөр жанраар бүтээгдсэн
- Бүлэг “Татах хүчнээс ангид” хэсэгт Оргил хамгаас их хайртай байсан Ичкод хаягдаж сэтгэлийн хүнд шарх авна. Түүний энэ хүнд үед нь Марал хэмээх охин гарч ирснээр Ичкогоос өшөө авах төлөвлөгөө зохионо. Марал Оргил нар бага багаар хоёр биедээ дурласнаар өшөө авах төлөвлөгөө тасалдаж жинхэнэ хайрын түүх өрнөж эхлэнэ. Тэд хэн хэндээ татагдан хайр гэж юу болохыг ойлгоцгоов. Гэвч тэдний эхлүүлсэн өшөө авах төлөвлөгөө саад болж тэд салахаас өөр аргагүй болов. Жинхэнэ хайрыг нэгэнт олсон залуус бүхнийг ахин шинээр эхлүүлж чаддаг.
- Бүлэг “Долоон дэлбээт цэцэг” хэсэгт хөдөөнөөс сурахаар ирсэн Сэлэнгээ өөрийн багын найз Солонгоог хотод ирхийг ятган авчирна. Солонгоо анх удаа хотод ирж байгаа тул бүхнийг гайхаж Сэлэнгээгийн хэрхэн эвдэрснийг мэднэ. Гэтэл тэд гудамжинд хүнд зодуулж байсан нэгэн эмэгтэйд тусалсан нь ид шидтэн байв. Тэрхүү шидтэн хоёр охинд долоон хүслийг биелүүлдэг долоон дэлбээт цэцэг өгснөөр тэдний амьдрал орвонгоороо эргэж эхлэнэ. Солонгоо, Сэлэнгээ нар зургаан дэлбээгээ дэмий шахам үрж үүнээс болоод муудалцана. Тэд ингэж муудалцаад хэн хэндээ ямар эрхэм хүмүүс гэдгээ ухаарав. Ингээд найзууд эргэн нэгдэж үлдсэн нэг дэлбээгээ хүнд туслахад зориулахаар шийддэг.
- Бүлэг “Мөнгөн хонхны дууль” хэсэгт Баяраа ээж Золоогийн хамт ядуу тарчиг амьдардаг. Тэр баян айлын хүүхдүүдтэй найзалдаг тул ядуу тарчиг амьдралдаа бухимдаж үүнд ээжийгээ буруутгаж эхлэнэ. Амар хялбар аргаар мөнгө олох хүсэлд автан сургууль, найзууд, ээжийгээ орхин муу хүмүүстэй нийлж эхлэнэ. Гэвч энэ хорвоод үнэгүй юм байдаггүй тул өөрийнх нь сонгосон зам буруу гэдгийг ойлгож эхлэдэг. Баяраа ээж, багш, найзуудаасаа уучлалт гуйн бүх алдаагаа засан сургуулиа амжилттай төгсөв.
Төрөл: | Романс I-р бүлэг, Комеди II-р бүлэг, Драм III-р бүлэг |
Найруулагч: | З.Батболд |
Зохиолч: | З.Батболд, Б.Цэвээндулам |
Дүрүүдэд: | Т.Бэлгүтэй, У.Уянга, А.Хишигдалай, Э.Адъяатунгалаг |
Продакшн: | "Big line" file, "Red point", "Nomads films and entertainment" |
Насны ангилал: | Бүх нас |
Үргэлжлэх хугацаа | 190 Минут |
Тэнгисийн нээлт: | 2016 оны 6-р сарын 10 |