Утга санаа
Болд бол багийн сахилаггүй үргэлж хэрэг төвөгт орооцолддог хүүхэд байсан ба түүнийг ээж, эгч хоёр нь асуудалд орооцолдхоос сэргийлж гадаад руу явуулна. Болд гадаадад очсон ч гэмт хэрэгт орооцолдон гадны шоронд орно. Тэрээр шоронд байх хугацаандаа өөрийгөө дайчлан их зүйлийг суралцах ба эх орондоо ирж байгаагаар кино эхэлнэ. Тус кино нь гэр бүлээ хайрлах хайр, найз нөхдийн нандин харилцаа, хүн зорилготой бол ямар амжилтанд хүрч болохыг маш өвөрмөц шийдэл, олон сонирхолтой үйл явдлуудаар харуулах болно.
Саарал хүн УСК-ний зарим хэсгийг Samsung Galaxy Note4 гар утасны камерийг ашиглаж хийсэн ба дэлхийн брэнд Samsung Electronics хамтран ажиллаж байгаа юм байна.
Tөрөл: | Адал явдалт |
Найруулагч: | А. Алтанхундага |
Зохиолч: | А. Алтанхундага |
Дүрүүдэд: | О. Амагланбаатар,Э. Ууганбаяр,Б. Мишээл,Р. Адъяа, П. Чимэдцэеэ |
Насны ангилал: | Бүх нас |
Тэнгисийн нээлт: | 2014 оны 12-р сарыг 10 |