Утга санаа
Тонкоцү буюу гахайн ясны шөлтэй гоймонгоороо алдартай Фүкүока мужийн Күрүмэ хотод үйл явдал өрнөх бөгөөд раменгийн газраа оршин тогтнуулахын төлөө шургуу тэмцэх эцэг хүү хоёрыг дүрслэн харуулах драм. Аавыгаа нас барсны дараа Хикарү гэр бүлийнхээ раменгийн газрыг өвлөн ажиллуулахаар шийддэг. Хэдийгээр амжилттай ажиллаж байвч аавынхаа хийдэг байсан шөлний тэр онцгой амтыг дахин бүтээхийг маш их хүсдэг Хикарү өөртөө нэг л итгэлгүй байсаар... Тэрээр энэхүү мөрөөдлөө биелүүлэхээр олон туршилт хийж үздэг бөгөөд эцэст нь өөрийн гэсэн нэрийн раменг бий болгосноор гоймонгийн газар нь дахин сэргэж, хот даяар алдаршина.
Төрөл: | Драм |
Найруулагч: | Наоки СЭГИ |
Зохиолч: | Масаёши АЗУМА |
Дүрүүдэд: | Дай ВАТАНАБЭ, Саяка АМАГҮЧИ |
Насны ангилал: | Бүх нас |
Үргэлжлэх хугацаа: | 115 мин |
Тэнгисийн нээлт: | 2015 оны 12-р сарын 08 18:00 цагт |