Утга санаа
“Приусны босс” кино нь 2013 онд хийгдсэн “Микроны босс” киноны үргэлжлэл бөгөөд өмнөх ангийн киноны гол дүрүүд болох Тахиа, Бааяа, Халзаа нар найзууд болсноор дуусдаг. “Приусны босс” кино Тахиа, Бааяа нар микрогоо зарж приус авч таксинд явах болсноор эхэлнэ. Гэтэл машины хулгай хийдэг хэсэг хүмүүст 500 приус хулгайлах захиалга орж ирэх бөгөөд тэдгээр хулгайч нар Тахиа, Бааяа хоёрын приусыг хулгайснаар адал явдал эхэлдэг.
Төрөл: | Адал явдал, Инээдэм |
Продюсер: | Н.Отгонбат, Д.Баттөмөр, Д.Мөнхбат |
Найруулагч: | Д.Мөнхбат |
Зохиолч: | Д.Мөнхбат |
Дүрүүдэд: | Д.Баттөмөр,
С.Батзориг, Мөнх-Эрдэнэ (Gee), Ц.Цэрэнболд, Б.Батмаа, Б.Болд |
Продакшн: | Милл кино компани, Hulegu Pictures, Нүдэн фильм |
Насны ангилал: | бүх нас |
Үргэлжлэх хугацаа | 85 минут |
Тэнгисийн нээлт: | 2017 оны 1-р сарын 13 |