Од ба гэгээ | UBIFF-2018 Урилгаар

   

Утга санаа

Орчин цагийн их хотын амьдрал нэг л хэвийн уйтгартай хѳгжмийн хэмнэл шиг санагдах болсон Од-д хичнээн олны танил дуучин байлаа гээд энэ бүхэн утгагүй, харсан зүгтээ зугтаад явчихмаар санагдана. Гэвч тэр аль хэдийнээ үнэ цэнэтэй бүхнээсээ нэгэнт холдон одсон байв. Харин Одын шинэхэн танил болох Гэгээ түүний мартсан байсан утга учиртай бүхнийг түүнд эргүүлэн сануулах үед тэр зѳвхѳн ѳѳрѳѳ ѳѳртѳѳ хана босгон энэ бүгдээс холдсон байснаа ухаарна.

Л. Бат-Амгалан

Л.Бат-Амгалан нь 2000 онд Техникийн их сургуульд суралцаж. 2002 оноос Медиа компанид ажилд орсноор Телевиз болон дэлгэцийн урлагт хѳл тависан. 2009 онд Берлиний кино наадмын “Залуу Aвьяас” хѳтѳлбѳрт, мѳн онд Бусаны кино наадмын дэргэдэх “Азийн Kино Aкадеми”-д тус тус шалгаран суралцсан. Одоогоор ѳѳрийн кино, дэлгэцийн “МедиаКракерс” компанид ажиллаж байна. Түүний Гайхамшигт нислэг богино хэмжээний кино нь Токио, Лондон, Кардиф, Манчестерийн кино наадамд оролцсон. Мөн Good old days баримтат кино Нью-Йорк, Лос Анжелес, Токио, Бусаны ОУ кино наадамд оролцжээ.

Иян Аллардайс

Иян Аллардайснь 2001 онд Их Британийн Кентийн их сүргуулийг тѳгсѳн. 2002 оноос Монголд ТВ болон киноны олон бүтээлүүд дээр ажилласан бѳгѳѳд энэ хугацаанд ажиллаж байхдаа Л.Бат-Aмгалантай танилцан хамтдаа уран бүтээл хийж эхэлсэн. Одоогоор Лондон хотноо ѳѳрийн “Рийлий найс контент” медиа компаниа байгуулан ажиллаж байна.

Төрөл:Драм
Найруулагч:Л.Бат-Амгалан, Иян Аллардайс
Улс:Монгол
Үргэлжлэх хугацаа85'
Тэнгисийн нээлт:2018 оны 10-р сарын 22 19:00' нээлтийн кино

Манай дэлгэцнээ