НЭГ ӨДРИЙН ДАЙСАН

80 минут
   

Утга санаа

Хэнмэдэх сүүлийн 15 жил 23 ажлаас халагджээ.Уул нь тэр цахилгааны инженер болох хүсэлтэй ч хувь тавилан тэрнийг хааш нь ч хамаагүй аваад шидчихдэг гэхэд болно.Сүүлийн удаа тэр ажлаасаа халагдсанаа эхнэртээ хэлсэнгүй тас нуужээ..

Харин Ананд бол дээд зиндааны залуу.Түүний эцэг маш баян бөгөөд Ананд хар багаасаа мөнгөөр туйлж өссөн гэхэд болно.Тэр өдөр нь унтаж шөнө нь гардаг зуршилтай жинхэнэ шоучин залуу...

Хэнмэдэх эхнэр хүүхдээсээ нууцаар машин түрээсэлж халтуур хийдэг болжээ. Харин нэг өдөр түүний таксинд үл таних нэгэн залуу суусан нь тэдний хувьд чухал уулзалт болж үйл явдал сонирхолтойгоор үргэлжилнэ.

Нэг өдрийн дайсан нөгөө өдрийн анд ч байж мэдэх шүү дээ…

Төрөл:Мелодрам
Найруулагч:Д.Эрдэнэбулган
Зохиолч:Э. Нямдулам
Дүрүүдэд:Ш.Доржсүрэн, Т.Билэгжаргал, С.Хишигжаргал, Б.Даваасүрэн /МУСТА/, Ё. Алтангэрэл /МУСТА/
Продакшн:PLUS MOTHION PICTURES
Насны ангилал:Бүх нас
Үргэлжлэх хугацаа80 минут
Тэнгисийн нээлт:2016 оны 8-р сарын 26

Манай дэлгэцнээ