Ноён Эмэгтэй

120
   

Утга санаа

Хайртай залуугаасаа гэрлэх санал авч, гэрэлт ирээдүйгээ төсөөлөн жаргаж байсан цагаан цайлган бүсгүй Эгиймаа гэнэтийн осол хийж, хүний аминд хүрсэнээр  эмэгтэйчүүдийн хорих 0840 –р ангид ирсэнээр киноны гол үйл явдал эхэлнэ. Эгиймаа амьдралдаа хэзээ ч төсөөлж байгаагүй орчинд орох бөгөөд өөр өөрсдийхөөрөө зовж шаналсан, эрх чөлөөнийхөө төлөө тэвчиж, тэмцэж, эвлэрч, эвдэрч амьдрах олон янзын эмэгтэйчүүд түүнийг угтана. Тэдэн дунд хамгийн онцгой нь гэгдэх нэгэн хүн байсан нь шоронгийн овгор Журам хочит  Нараа байлаа. Насаарааа хоригдох ялтай хэнээс ч айлгүй, шударга ёсыг хууль мэт баримтлах түүний журмаар шорон тэр аяараа хөдөлнө. Шоронгийн дарга Нараагийн тусламжаар бүгдийг хянана. Орж ирсэн цагаасаа яагаад ч юм нэг л танил санагдах Эгиймааг орчиндоо дасах гэж байдгаараа шаналж зовох, бусдад дээрэлхүүлэн тарчлах үед Нараа түүнийг далдуур өмгөөлж байлаа. Энэ нь Нараагийн хэлсэнийг хийдэг ч битүүхэндээ эсэргүйцэж, цаашид ноёрхох хүсэлтэй Алимаа болон Зэрлэгүүд хочит эгч дүү гурвын бухимдлыг төрүүлнэ. Сул дорой нэгэн,  хүчирхийлэгч нэгэн, бүтэл муутай  нэгнээс болж амьдралаа орвонгоор нь эргүүлсэн эмэгтэйчүүдийн эгнээнд Эгиймаа нэгэнт багтаж тэдний жаргал зовлонг хуваалцана. Гэвч нэг л өдөр Эгиймаа журам Нараагийн олон жил хүсч хүлээж байсан хорсол гомдлоо тайлах цорын ганц боломж болон хувирна…

Төрөл:Гэмт хэрэгт, Адал явдалт, Драм
Найруулагч:У. Уранчимэг
Зохиолч:
Г. Бямбасүрэн
Дүрүүдэд:

У. Уранчимэг, О. Дөлгөөн, Ш. Доржсүрэн, Ж. Амарзаяа, Ж. Оюундарь, Б. Баярмаа, Б. Сэтгэлтүвшин, О. Самданпүрэв, М. Цолмонсүрэн, Ш. Мөнхтуяа, Т. Дашсурмаа, О. Үржинханд, У. Одонтуяа, Г. Бямбасүрэн, Д. Эрдэнэбаяр, Б. Жаргалсайхан, Ц. Нэргүй

Үргэлжлэх хугацаа:120 минут
Насны ангилал:16+
Тэнгисийн нээлт:2022.08.26

Манай дэлгэцнээ