Ноорог | UBIFF

   

Утга санаа

Авьяаслаг залуу Кириллийн амьдрал дутагдах юмгүй халамжит эцэг эх, сайхан найз бүсгүй, өндөр цалин бүгд түүнд бий. Гэнэт нэг өдөр түүнийг танидаг бүх хүмүүс түүнийг ой санамжаасаа мартаж орхино. Кирилл үүний учрыг олох гэж байгаад зэргэлдээх ертөнцийн үүдийг хамгаалагч, гаалийн ажилтнаар сонгогдож, нууцлаг даалгавар хүлээн авснаа мэднэ. Орчлон ертөнцөд ийм зэргэлдээх ертөнцүүд олон бий. Кирилл эдгээр ертөнцийг хэн ямар зорилгоор удирдаж байгаа учрыг тайлж, өөрийн амьдралаа эргүүлэн олж авч чадах болов уу? Аль эсвэл бидний амьдарч буй дэлхий ертөнц зүгээр л төсөөллийн ноорог төдий бодитоор оршин тогтнодоггүй зүйл үү?

Сергей Мокрицкий

Сергей Мокрицкий 1961 онд Украйнд төрсөн. Тэрээр ВГИК-Москвагийн Герасимовын нэрэмжит кино урлагийн сургуульд кино зураглаачийн мэргэжлээр суралцаж, 1991 онд төгссөн. Сергей 1993 оноос кино урлагийн салбарт зураглаач, найруулагч, кино зохиолчоор ажиллахдаа Мосфилм, Одесса кино студид ажилласан ба 2008 оноос найруулагчийн хувьд анхны бүтээлээ хийсэн. 2016 онд “Севастополийн тулаан” киногоороо шилдэг найруулагчийн “Алтан бүргэд" шагнал хүртжээ.

Төрөл:Драм
Найруулагч:Сергей Мокрицкий
Улс:ОХУ
Үргэлжлэх хугацаа112'
Тэнгисийн нээлт:2018 оны 10-р сарын 23 20:00' 6-танхим

Манай дэлгэцнээ