Утга санаа
“Хас урлан” студи нь ээлжит уран бүтээл болох “Нинжин сэтгэл” уянгын драм киног бэлтгээд байна. Энэхүү бүтээлд Санчирын гэр бүл, Барсын гэр бүлтэй удаан хугацаанд нөхөрлөж, тэдний хүүхдүүд хоорондоо хуримлаж суухаар сүй тавиад байлаа. Гэтэл Санчирын хүү Нандин гадаадад сургууль төгсөөд ирэхдээ шинэ найз охин Зулын хамт ирдэг. Зул юу юугүй төрөх дөхсөн жирэмсэн байлаа. Энэ явдал кинонд гарах баатруудын амьдралд ямар гээч аймшигтай эргэлт цохилт болж ирхийг хэн ч таамагласангүй...
Төрөл: | Уянгын драм |
Продюсер: | Б.Батжаргал, Ш.Энхжаргал |
Найруулагч: | Ц.Хүсэлбаатар |
Зохиолч: | Ц.Хүсэлбаатар |
Дүрүүдэд: | С.Өлзийхүү/муста/, Г.Отгонцэцэг /муста/, Б.Одончимэг /муста/, Г.Золбоот
/мугж/, Ц.Төмөрхуяг /мугж/, Г.Ганбат, Х.Баярмаа, П.Шүүдэрцэцэг, Л.Эрдэнэ-Очир
/муста/, Ц.Алдармаа, Г.Ариунгэрэл |
Продакшн: | Хас фильм студи |
Үргэлжлэх хугацаа: | 105 минут |
Насны ангилал: | 13+ (G) |
Тэнгисийн нээлт: | 2018 оны 10-р сарын 12 |