Утга санаа
Эрхэс бол дуу хөгжмийн багш. Харин түүний эхнэр Цолмон нэгэн компанид гүйцэтгэх захирлын ажил хийдэг. Тэд бол орчин үеийн ажил хэрэгч гэр бүлүүдийн нэг. Ажил төрөл, эд хөрөнгө гээд л бүх зүйл байх боловч тэдэнд нэг л зүйл дутагдаж байв. Тэр бол хайр, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал байлаа. Завгүй амьдралын хэв маяг, бие биенээ хайхрахгүй байгаа энэ явдлын эсрэг гэрийн эзэн Эрхэс тэмцэхээр шийднэ. Тэрээр санаанд оромгүй үйлдлүүд, олон янзын гэнэтийн бэлгүүд барьж эхлэх бөгөөд энэ нь гэр бүлээ аврах биш харин ч эсрэгээрээ эхнэрээ өөрөөсөө улам холдуулж орхино. Тэрээр хүйтэн хөндий гэр бүлийн уур амьсгалдаа эргэн очих уу? Эсвэл...
Төрөл: | Инээдэм, Драм |
Найруулагч: | А. Чингүүн |
Зохиолч: | Ж.Батсайхан |
Дүрүүдэд: | Э.Тодгэрэл, Н.Баярмаа, О.Дөлгөөн, Б.Одончимэг, Б.Шинэбаяр, Б.Жаргалсайхан |
Продакшн: | IC creative division |
Насны ангилал: | бүх нас |
Үргэлжлэх хугацаа | 85 минут |
Тэнгисийн нээлт: | 2016 оны 6-р сарын 01 |