Утга санаа
Зах зээл шилжих үеэр ганзагын наймаа цэцэглэж төрийн албанд ажиллаж байсан хүмүүс ч ажилаасаа гарч урд хойд хилээр үнэд хүрэх юм болгоныг ил далд зөөвөрлөж улс орон даяараа хөдөлгөөнд орж байсан үе юм.
Хүн болгон ардчилалын салхиар амьсгалж хувийн хэвшил хувьчлал, эрчийг авч хөгжлийн салхи сэвэлзэж байлаа. Сайны хажуугаар саар гэгчээр Монголын зүүн хязгаар Хэрлэн голын эрэг дээрээс цогцос олдсоноор тус суурин бүсийн цагдаагийн байгууллага уг хэргийг хийсэн этгээдүүдийг илрүүлэхээр шамдан ажиллана.
Хэрэг улам бүр даамчирч насанд хүрээгүй хүүхдүүд ор сураггүй алга болж эхэлнэ.
Гэмт этгээдүүд болон цагдаагийн тусгай албан хаагчдын хооронд тулгаралтболох бөгөөд аль талын ялалтаар дуусах болно.
Төрөл: | Тулаант, Адал явдалт,Drama |
Найруулагч: | Г.Даваазул |
Зохиолч: | Г.Даваазул |
Дүрүүдэд: | МУСТА Г.Эрхэмбаяр МУГЖ Б.Баатархүү А.Энхжин Г.Даваазул Г.Азжаргал Ж.Батбаяр С.Одбаяр А.Анар |
Үргэлжлэх хугацаа: | 120 |
Насны ангилал: | 13+ |
Тэнгисийн нээлт: | 2023.08.25 |