МШКХ - "Single ladies 3" МУСК

   

Утга санаа

Бүтэлгүй хайр дурлалаасаа болж шаналсан найзынхаа сэтгэл санааг засах гэж гурван найз бүсгүй хөдөөгийн замд жолоо залснаар бүх адал явдал эхэлнэ. Монгол орныхоо онгон дагшин байгалийг бахадсаар аялал таатай эхэлсэн ч замдаа төөрч Найман нуурын хөвөөнөө ирнэ. Шинэ газарт тал нутгийн гоо үзэсгэлэн, сайхан бүсгүйн 21 шинжийг агуулсан, уран цэцэн Хадаан бүсгүй, “жаргаадаг” залуу Жав, “юань” Юмжир, адуучин залуу Алтангэрэл гээд олон шинэ хүмүүстэй учирна. Тэдний дунд хайр дурлалын төлөөх тэмцэл, нэр төр, нөхөрлөлөө хамгаалсан тулаан ширүүсэвч зоригтойгоор худал хуурмаг хүмүүсийг илчлэх Ари, Сарангуа, Гэрэлээ гуравт тус нутгийн сээтэн Бурмаа, сарлаг Даваагаас өөр туслах хүн үлдэхгүй.

Тэмцэж олсон хайр хамгийн амттай байдаг. Хайрын аялалд бэлэн үү?

Төрөл:Романтик, Инээдэм
Продюсер:Г.Ундармаа
Найруулагч:Б.Жавхлантөгс
Зохиолч:А.Миеэгомбо
Дүрүүдэд:П.Эрдэнэзаан, А.Дашпэлжээ, С.Ариун-Эрдэнэ, Г.Алтаншагай, Э.Сэлэнгэ, П.Баярцэнгэл, Б.Баярцэнгэл, Б.Сансармаа, Г.Ананд
Продакшн:

Mongol film group, Color by efilm

Насны ангилал:PG - бүх нас
Үргэлжлэх хугацаа:105 минут
Тэнгисийн тусгай үзвэр:2018 оны 06-р сарын 22

Манай дэлгэцнээ