Утга санаа
Гэр бүлийн амьдрал хайрт хосоос олон зүйлийг шаарддаг. Хүслэн, Заяа хоёр шиг гэрлээд удаагүй бол үл ойлголцол бүр ч их. Нэгэн удаагийн ялимгүй маргаанаас болж тэд хэрэлдэж, улмаар гэрээсээ явцгаан хэсэг хугацааг дотны найзуудынхаа зөвлөснөөр өнгөрүүлцгээнэ. Үүнд ганц бие найзууд нь болох Анужин, Хонгороо, Идэрээ, Жавхлан нараас гадна 10 жилийн өмнөх дурлал болох Даваа, Онон нар татагдан орсноор байдал улам бүр ярвигтай болж эхэлнэ. Хамгийн харамсалтай нь тусдаа байсан энэ өдөр хоногууд тэдний сэтгэлийн зовлонг улам бүр сэдрүүлэхээр барахгүй эцэстээ салалтаар дуусах нь тодорхой болох тэр үед тэдний эцэг эхчүүд хөндлөнгөөс орж ирснээр кино улам бүр сонирхолтой өрнөж эхэлнэ. Тэд салах болов уу, яах бол?
Tөрөл: |
Романтик, мелодрам |
Найруулагч: |
Bondooloi /Ц. Золжаргал/ |
Зохиолч: |
Ц. Золжаргал, А. Миеэгомбо |
Дүрүүдэд: |
Б. Баярмаа, Э. Мөнхтөр, Б. Билэгдэмбэрэл, П. Баярцэнгэл, Ш. Жавхлан, Ж. Мөнхзул |
Насны ангилал: |
+13 |
Продакшн: |
bondooloi film |
Тэнгисийн нээлт: |
6-р сарын 16 |