Утга санаа
Маш нууц - 2 "Байтаг Богд" у/с киноны товч танилцуулга. Баруун хилийн тулгаралт байлдааны 70 жилийн ойд зориулав. 1945- 1949 оны үед БНМАУ-ын баруун хил хязгаарт маш түгшүүртэй байлаа. Байтаг Богдын орчмоор Хятадын Гоминдаан болон Оспаны зэвсэгт бүлэглэлүүд манай хилийг даван нутгийн ард иргэдийг дээрэмдэн алж устган зовоох, мөн байгалын маш ховор баялаг болох ураны илэрцтэй газар нутгийг эзлэн авах зорилгоор өдөөн хатгасан ажиллагаа ихсэж байлаа. Гоминдааны цэргийн штабт ажиллаж байгаа Монголын тагнуулчын өгсөн мэдээгээр Гоминдааны цэргийн их хүч Бага Хавтагын нуруугаар хил нэвтэрч орж ирэх нь тодорхой болсон энэ үед Байтаг Богд орчмыг хянах үүргийг ахлах дэслэгч Хярваа ахлагчтай 10 хилчин үүрэг авна. Эх нутаг газар шорооныхоо төлөө өөрсдөөсөө 10 дахин их гоминдааны цэргийн хүчтэй тулгарсан манай 10 хилчин хүч тэнцвэргүй тулалдааны өмнө ирнэ. Эх орныхоо төлөө үүрэг даалгавар авсан манай тагнуулч хилийн цаана амь дүйсэн ажиллагааг идэвхтэй хийж онц чухал мэдээг ар талруугаа дамжуулж байлаа. Тэр тагнуулч бол чимээгүй эх оронч байлаа. Эх нутаг газар шорооныхоо төлөө амиа өргөсөн хилчин дайчид, тагнуулчид, нутгийн торгууд ард иргэдийн баатарлаг үйлсийг өнөөгийн үзэгч түмэнд зориулав. “Мартаж болохгүй Түүх”
Төрөл: | Түүхэн, Тулаант, Дайн |
Продюсер: | С. Сарантуяа /МУАЖ/ |
Зохиолч: | О. Бат-Өлзий /МУГЖ/ |
Найруулагч: | О. Бат-Өлзий /МУГЖ/ Б. Тамир /СТА/ |
Дүрүүдэд: | Ж. Алтаншагай – Гиваан, Б. Барслхагва – Даваа, Э. Одбаяр – Тэгшээ, Б. Батсайхан – Архад, Э. Алдар – Гончиг, Г. Эрхэмбаяр – Хярваа, Э. Мөнхбат – Дандар, Э. Баярмагнай – Пэлжээ, Т. Төгөлдөр – Чойжин, Г. Содбаяр – Баян, Фу Ван Ки – Б. Тамир, Кан Си Зан - М. Баярбат, Буянхишиг –Ц. Алдармаа |
Продакшн: | Jiij production, Fantastic production |
Насны ангилал: | PG-6+ |
Үргэлжлэх хугацаа: | 120 минут |
Тэнгисийн нээлт: | 2018 оны 03-р сарын 01 |