Их хотын хайр | БНХАУ кино өдрүүд

   

Утга санаа

Чэн Фөн дотны найзынхаа хуримын өмнөх гоонь эрийн үдэшлэгийн үеэр Шэнь Яньтай учирна. Төд удалгүй Шэнь Янь хөл хүнд болоод байтал хайртай бүсгүйнх нь хуучин найз залуу болох нэгэн баян эр гэнэт гарч ирж хөл хүнд хайртыг нь эргүүлэн сандаргаж орхив. Тэгтэл дотны найз нь шинэхэн эхнэрээсээ хэтэрхий түргэн салж, хуурай ах нь дэндүү хөнгөмсөг зангийнхаа хариуг авч эхнэр нь хаяж явлаа... Энэ хүмүүс яах бол?

ЛюХуй ЖяаЛин хоёрын амьдрал элбэг хангалуун, эрхэмсэг тансаг хэдий ч олон жилийн нэгэн хэвийн амьдралаасаа уйдах мэтсэтгэл төрж, хөндийрөхөөр шийдэн гадаад уруу аялав. Охин Лю Шин Ян нь хөгжмийн тэмцээнд орох гэхээр нь Англид хөгжмийн сургуульд орохын хооронд гээд хоёул болиулчихав. Хүсэл нь хясалд ялагдсан бяцхан охин гунигт автан байх үед дэрвүүн өөдрөг хөвгүүн Сун Гө ихэд хань болж, хоёр хүүхдийн үерхэл ийнхүү эхлэв... Эхнэр нөхрийн сэтгэл хэрхэн өөрчлөгдөж, хүүхдүүдийн үерхэл хэрхэн өрнөх бол?

Ван багш гэж олноо хүндлэгддэг нэгэн өвгөнд Гао Шяа таарч тохирох эмэгтэй танилцуулах гэж зүдэрсээр нэлээдгүй уджээ. Ван багш хэнийг нь ч тоохгүй байх нь гачлантай. Тэгтэл Америкэд насаараа амьдарсан, татлаа түтлээгүй дүүмэд эмэгтэй гарч ирмэгц тэр гурвын хооронд төвөгтэй явдлууд өрнөж эхэлнэ. Учир шалтгаан нь чухам юунд байв?

Бүх сайн сайхан зүйл хайраас эхтэйг харуулж, уярал ухаарал өгсөн уянга дүүрэн киногоо эрхэм үзэгч та таалан болгооно уу.

Төрөл:Романс, Уянгын
Найруулагч:ЧЭНЬ СЫ ЧЭН
Гол дүрүүдэд:ГАО ШЯА, Ван Чин Шян, Жинь Янь Лин
Бүтээсэн он:2013 он
Үргэлжлэх хугацаа120'
Тэнгисийн нээлт:2018 оны 09-р сарын 06 21:30' 4-р танхим

Манай дэлгэцнээ