Истанбулын нууц

Залуу бүсгүй Жессика тэр бүр хүмүүсийн очоод байдаггүй газрын сонирхолтой түүхийг, сонин содон хүмүүсээр дамжуулан хүүрнэнэ. Туркын алдартай бэлхүүсний бүжгийн хатан хаан, халуун усны газрын иллэг хийдэг залуу, суфи бүжгийн сүсэгтэн, тансаг харшны залуу эзэгтэй зэрэг тэд бүгд нийлээд өнөөдрийн Истанбулын олон талт, нууцлаг бөгөөд өвөрмөц, дахин давтагдашгүй дүр төрхийг бий болгоно.
Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд ''Истанбулын нууц'' баримтат киног Тэнгис кино театрт:
-2014 оны 10-р сарын 29 ны 15:20 цагаас ганцхан удаа та бүхэнд толилуулах гэж байна.
мөн Элчин сайд хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлэх болно.Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Жич : Тасалбар үнэгүй.



Tөрөл:Баримтат кино
Найруулагч:Levent Ayasli, Serif Yenen
Зохиолч:Serif Yenen
Дүрүүдэд:-
Насны ангилал:Бүх нас
Хугацаа:60 мин
Тэнгисийн нээлт:2014 оны 10-р сарын 29

Сэтгэгдэл бичих