Зун | UBIFF

   

Утга санаа

Шагнал:

2018 оны Канны ОУКН-ын шилдэг саундтрак шагнал

“Алтан далдуу модны навч” шагналд өрсөлдсөн.

Товч танилцуулга:

1980-аад оны эхэн үеийн Ленинград хотын зун. Оросын авангард рок хөдөлгөөн, андерграунд рок хөгжмийн амьдрал ид буцалж байна. Лед Зеплин, Дэвид Боувийн шүтэн бишрэгч Виктор Цой “Зоопарк” хамтлагийн рокер Майк Науменко ба эхнэр Наталятай учирснаар түүний амьдрал уран бүтээлийн замнал хэрхэн өрнөж буй тухай кинонд гарна.

Уг кино өөрчлөн байгуулалтын өмнөх Зөвлөлт холбоот улсын Ленинград хотын тухай төдийгүй хайр дурлал, итгэл найдварын мөнхийн эрэл хайгуулын тухай өгүүлнэ.

Кирилл Серебренников

ОХУ-ын театр, киноны найруулагч Кирилл Серебренников 1969 онд ЗХУ-ын Ростов на Дону хотод төрсөн. Тэрээр Ростовт физикийн мэргэжлээр суралцаж байхдаа театрын найруулагчаар ажиллаж эхэлжээ. Василий Сигаревийн “Баримлын шавар” жүжгийг Москвагийн театрт найруулан тавьснаар олон улсад танигдсан. Кирилл Оросын орчин үеийн тайзны урлагийн төв болох “Гоголь центр” -т 2012 оноос найруулагчаар ажиллаж байна.

Түүний ТВ, театрын бүтээлүүд олон шагнал хүртсэн.2004 онд бүтээсэн анхны кино “Рагин” нь 2005 оны Карловарийн ОУ-ын кино наадмаас шагнал хүртжээ. Тэрээр өөрийн театрын бүтээлдээ тулгуурлан “Хохирогчын дүрд тоглосон нь”, “Оюутан” кинонуудаа бүтээжээ. “Оюутан” кино нь 2016 оны Канны ОУКН-ын “Un Certain Regard” хөтөлбөрт өрсөлдсөн. “Юрьев день” кино нь Локарногийн ОУКН-аас 3 шагнал хүртжээ.Кирилл Серебренников “Зун” киногоо бүтээж байхдаа 2017 оны 8 сард баривчлагдаж, гэрийн хорионд орсон тул 2018 оны Канны ОУКН-д биер оролцож чадаагүй билээ.

Төрөл:Драм
Найруулагч:Кирилл Серебренников
Улс:ОХУ
Үргэлжлэх хугацаа126'
Тэнгисийн нээлт:2018 оны 10-р сарын 23 22:20' 6-танхим

Манай дэлгэцнээ