Утга санаа
Аав ээж нь гэнэтийн ослоор нас барснаар Гариг хоёр дүүгээ дагуулан траншейнд амьдрахаас өөр сонголтгүй болно. Дүүгээ өмөөрөн тэнэмэл хүүтэй зодолдож байгаад танилцан, хамтдаа бүхнийг хийж өөрсдийн дүрмээ зохионо. Гэнэт Гаригийн дүү Энхлэн сураггүй алга болсноор учир нь үл тайлагдах хэргийн сэжүүртэй нүүр тулгарна. Нэгэн үл танигдах хүн өөрийн үзэл бодол, хүсэл эрмэлзлээ биелүүлэхийн тулд 20-н жил тэсэн ядан хүлээсэн тоглоомоо эхлүүлжээ. Харин тэд эр хүний зангаргаар хэлсэн үгэндээ эзэн байж, хэзээ ч нугаршгүй ноён нуруутай байж чадах болов уу?... Хүн үзэн ядалт өш хонзонд автахаараа хамгийн эрхэм чанараа гээж мөхөл рүүгээ ойртож байгаагаа хэзээ ч ухаардаггүй. Үр дүнд нь өнөөдөр маргааш хоёрын алинд нь ч амьдарч чаддаггүй. Тэд хэзээ ч үхэхгүй юм шиг амьдарч тэгээд эцэст нь хэзээ ч амьдраагүй юм шиг үхдэг. Учир нь зам болгон зөв байдаггүй.
Tөрөл: | адал явдалт драм |
Найруулагч: | А.Батбаатар |
Зохиолч: | А.Батбаатар |
Дүрүүдэд: | Ц.Төмөрбаатар МУГЖ, Ц.Төмөрхуяг МУГЖ, Д.Бямбацогт МУСТА, Г.Золбоот МУСТА, П.Баттөр жүжигчин, Г.Алтангэрэл жүжигчин, Б.Батбаатар жүжигчин, Д.Дэлгэрсайхан МУСТА, Е.Баярмагнай МУСТА, Т.Анар жүжигчин, Н.Мөнхсоёл жүжигчин, Т.Мөнхэрдэнэ \GEE rapper\ |
Насны ангилал: | 13+ |
Продакшн: | “Sky Pyramid” студи |
Тэнгисийн нээлт: | 2015.06.10 |